Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

Мэдээ мэдээлэл


нийт 9

МЭДЭЭЛЭЛ

2024-01-10 52
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН АХЛАХ, ДУНД АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА. Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан сурагчдад Үндсэн хуулийн боловсрол олгох, мэдлэгийг бататгах хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд "Миний мэдэх үндсэн хууль" сэдвээр эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна. Зохион байгуулагч: ИТХ-ын ажлын алба Засаг даргын Тамгын газар Ерөнхий боловсролын Сургууль Утас: 88076884

“САЙН НОЁН ХАН АЙМГИЙН ХАТАНБААТАР ДАРХАН ЗАСГИЙН ХОШУУ: ТҮҮХ СОЁЛЫН АСУУДАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

2023-11-03 55
Ардын Хатанбаатар С.Магсаржавын мэндэлсний 145 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн цаг хугацааны босгон дээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, АЗДТГ, Хутаг-Өндөр сумын ЗДТГ-тай хамтран “МОНГОЛ УЛСЫН ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН, ДОМОГТ ЖАНЖИН АРДЫН ХАТАНБААТАР САНДАГДОРЖИЙН МАГСАРЖАВ” номыг бүтээж нутгийн эрхэм хүнээ алдаршуулж байгааг дуулгахад таатай байна. Уг бүтээлийн зохиогчоор Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Г.Мягмарсамбуу ажиллаж түүхэн сурвалжийг ийнхүү ном болгон бүтээлээ. Өнөөдрийн хувьд Булган аймгийн Улсын тэргүүний Хутаг-Өндөр сумын 100 жилийн ойг тохиолдуулан тус суманд дээрх эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж урилгаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Эрдэнэбат, Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар мэндчилгээ дэвшүүллээ. Эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ц.Цэрэндорж тэргүүтэй ШУА-ийн түүх, угсаатны зүйн хүрээлэн, МУИС-ын 10 гаруй эрдэмтэн, доктор, проффесорууд илтгэл тавьж байна. Аймаг орон нутгаасаа төрөн гарсан эх оронч баатруудынхаа алдар гавьяаг мөнхжүүлэх, тэдний баатарлаг дайчин уламжлалыг судлан сурталчилж, ард иргэдээ эх оронч, үндэсний үзлээр хүмүүжүүлэх нь бидний нэн тэргүүний ажил мөн билээ.

АРДЫН ХАТАНБААТАР С.МАГСАРЖАВЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛААР ШАГНАЛАА

2023-11-03 56
Ардын Хатанбаатар Магсаржавын намтар, алдар гавьяаг олон нийтэд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлэн Архангай аймгийн Тариат сумын харъяат Шинжлэх ухааны академийн түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор профессор, судлаач Галиндэвийн Мягмарсамбууг аймгийн Дээд шагнал “Ардын Хатанбаатар Магсаржав”-ын нэрэмжит шагналаар шагналаа.

Хутаг-Өндөр сумын Засаг дарга П. Лхагва-Очир иргэдтэй уулзалт хийлээ.

2023-10-18 127
Хутаг-Өндөр сумын Засаг дарга П.Лхагва-Очир 2023.10.18нд Иргэний танхимд гахай тэжээж байгаа иргэдтэй уулзаж Гэрийн тэжээвэр амьтдыг тэжээх маллах журам, хүлээх үүрэг, хариуцлагыг танилцуулж, гахайг вакцинжуулалтанд хамруулах цаашид авах арга хэмжээний талаар заавар зөвлөмж, зөвлөгөө өгч иргэдийн саналыг сонсож ажиллалаа.

ХУТАГ-ӨНДӨР СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО.

2023-10-16 134
Хутаг-Өндөр сумын ИТХ-ын Зөвлөлийн хурал 2023.10.16-ны өдөр ирвэл зохих 7 төлөөлөгчөөс 6 төлөөлөгч ирж 85 хувийн ирцтэй хуралдаж доорх асуудлыг хэлэлцлээ. Үүнд: 1. Орон нутгийн өмчийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, үр ашгийн тайлан, нэгдсэн тооллогын дүнг хэлэлцэж, дүгнэлт чиглэл өгөх. 2. Хүүхэд хамгаалалын хамтарсан багийн ажлын төлөвлөлт, хэрэгжилт болон хүүхдүүдийн дунд соён гэгээрүүлэх, нөлөөллийн ажил хэрхэн хийгдэж буй талаархи сонсголыг сонсож дүгнэн чиглэл өгөх 3. Соёлын төвийн үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлын тухай 4. "Бэлчээрийн менежмент" хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай 5. "Газар тариалангийн тогтвортой хөгжил" хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай 6. ЕБС-ийн "Шинэ ирээдүй" хөтөлбөрийн хэрэгжилтээс холбогдох заалтуудын хэрэгжилтийн тухай хэлэлцэж дүгнэлт чиглэл өгч ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%