Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2026 оны 2 дугаар хурал 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагт сумын Иргэний танхимд хуралдлаа. Хуралд ИТХ-ын дарга Б.Баасанцэрэн, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Отгонсайхан, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Л.Буяннэмэх, ИТХ-ын Зөвлөлийн гишүүн, ИТХ-ын Төлөөлөгч Л.Булгамаа, Д.Атарсүрэн, Р.Хатанбаатар нар оролцлоо. Зөвлөлийн гишүүн, ИТХ-ын Төлөөлөгч Ж.Амарсанаа алс яваа учир хуралд оролцсонгүй. Хурлын ирц 80 хувь байв. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
1. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 2025 он, 2026 оны 1 дүгээр улирлын байдлаар орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний гүйцэтгэл, төсвийн зарцуулалтад хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай-Илтгэгч нь: ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн хорооны дарга Б.Баасанцэрэн
2. Хутаг-Өндөр сумын хэмжээнд олгогдсон газар тариалан, худалдаа үйлчилгээ эрхлэх чиглэлээр болон зуслангийн зориулалтаар аж ахуй нэгж, иргэдэд олгогдсон газрын эзэмшил, ашиглалтад хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай-Илтгэгч нь: Ногоон хөгжил, байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн асуудал эрхэлсэн хорооны Р.Хатанбаатар
3. ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдааны тов, хэлэлцэх асуудал, илтгэгчийг батлах тухай-Илтгэгч нь: ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн хорооны дарга Б.Баасанцэрэн
ИТХ-ын Төлөөлөгчдийн Ес дэх удаагийн ээлжит XIII хуралдааныг 2026 оны 06 сарын 29,30-ны өдрүүдийн Даваа, Мягмар гаригуудад 09 цагт сумын Иргэний танхимд хуралдахаар тов тогтож хуралдаанаар нийт 9 асуудал хэлэлцэхээр баталлаа.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
1.Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 2025 он, 2026 оны 1 дүгээр улирлын байдлаар орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний гүйцэтгэл, төсвийн зарцуулалт, Хоршоо хөгжүүлэх сангийн төслийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай Илтгэгч нь:Төсөв санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн хорооны дарга Б.Баасанцэрэн
2.Хутаг-Өндөр сумын хэмжээнд олгогдсон газар тариалан, худалдаа үйлчилгээ эрхлэх чиглэлээр болон зуслангийн зориулалтаар аж ахуй нэгж, иргэдэд олгогдсон газрын эзэмшил, ашиглалтанд хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай Илтгэгч нь: ИТХ-ын Ногоон хөгжил, байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн асуудал эрхэлсэн хорооны дарга Р.Хатанбаатар
3.Сумын Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх “Хутаг-Өндөрийн сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай Илтгэгч нь: Сумын Засаг дарга Ж.Ууганбаяр
4.Сумын төсвийн төлөвлөгөөний 2026 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайлангийн тухай Илтгэгч нь: Санхүүгийн албаны дарга Э.Батжаргал
5.Орон нутгийн өмчийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, үр ашгийн тайлан, нэгдсэн тооллогын 2025 оны дүнг хэлэлцэж, дүгнэлт, чиглэл өгөх тухай Илтгэгч нь: Санхүүгийн албаны дарга Э.Батжаргал
6.Сумын хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай Илтгэгч нь: Татварын улсын байцаагч В.Амаржаргал
7.Ойн сан бүхий газрыг гэрээгээр ашиглуулах тухай Илтгэгч нь: Сумын Засаг дарга Ж.Ууганбаяр
8.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026.03.30-ны өдрийн 10 дугаар тогтоолын хэрэгжилтийн тухай Илтгэгч нь: Сумын Засаг дарга Ж.Ууганбаяр
9.Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2026 оны эхний хагас жилийн хэрэгжилт, 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд 2027 онд шинээр өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг хэлэлцэж, санал уламжлах тухай. Илтгэгч нь: Газрын даамал А.Гантулга
