Хутаг-Өндөр сумын Уньт 3-р багийн 2026 оны 1 дүгээр улирлын Гуравдугаар хуралдаан 2026 оны 03-р сарын 18-ны өдөр багийн Соёлын төвд зохион байгуулагдлаа. Хуралд 112 иргэн оролцсон бөгөөд хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. Сумын Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх Хутаг-Өндөрийн сэргэлт үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай-Илтгэгч нь: Засаг дарга Ж.Ууганбаяр
2. Уньт III багаас сонгогдсон төлөөлөгч П.Амардэлгэр, О.Булганболд нарын тайлан мэдээлэл, санал хүсэлт авах-Илтгэгч нь Хутаг-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч П.Амардэлгэр, Б.Булганболд
3. Эзэмшилээр газар авах тухай иргэдийн саналыг хэлэлцэж шийдвэрлэх-Илтгэгч нь: Багийн Засаг дарга П.Чинчулуун
4. Сум дундын ойн анги модны хуваарь-Илтгэгч нь: Сум дундын Ойн ангийн дарга Э.Мөнх-Эрдэнэ
5. Бэлчээр ашиглалтын журам, гэрээний төслийг танилцуулж, хэлэлцүүлэх тухай-Илтгэгч нь: Төслийн зохицуулагч Г.Ганцогт
6. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч О.Далайцэрэн, П.Лхагва-Очир нарын тайлан мэдээлэл, санал хүсэлт авах-Илтгэгч нь Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч О.Далайцэрэн
7. Багийн ой тэмдэглэн өнгөрүүлэх, түмэн адууны баярыг тэмдэглэх эсэх талаар санал авах-Илтгэгч нь Багийн Засаг дарга П.Чинчулуун
8. “Форест-Икс” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын нөлөөллийг тэнцвэржүүлэх, ой модоо хамлгаалах, нөхөн сэргээх тухай төслийн танилцуулга-Илтгэгч нь Төслийн зохицуулагч Б.Номин
Багийн иргэдийн Нийтийн Хуралд сумын ИТХ-ын дарга Б.Баасанцэрэн, Засаг дарга Ж.Ууганбаяр болон ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.







