Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

Мэдээ мэдээлэл


нийт 44

"ХУТАГ-ӨНДӨР СУМЫН МӨНГӨН ӨВӨЛ-2026" ЦАСНЫ БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2026-02-03 109
"ХУТАГ-ӨНДӨР СУМЫН МӨНГӨН ӨВӨЛ-2026" ЦАСНЫ БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

Сумын 2026 оны төсвийн төслийг өргөн барилаа

2025-12-10 79
2026 оны төсвийг өргөн барих

"СУМЫН АВАРГА" шалгаруулах шатрын тэмцээн

2025-11-27 79
Шатрын тэмцээн зохион байгуулав

Сумын ИТХ-ын зөвлөл хуралдав

2025-11-04 124
Хуралдаан зарлах

Бүсчилсэн сургалт

2025-10-22 126
НҮБХХ-ийн "Оролцоо" сургалт

МЭДЭЭЛЭЛ

2024-01-10 373
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН АХЛАХ, ДУНД АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА. Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан сурагчдад Үндсэн хуулийн боловсрол олгох, мэдлэгийг бататгах хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд "Миний мэдэх үндсэн хууль" сэдвээр эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна. Зохион байгуулагч: ИТХ-ын ажлын алба Засаг даргын Тамгын газар Ерөнхий боловсролын Сургууль Утас: 88076884

АРДЫН ХАТАНБААТАР С.МАГСАРЖАВЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛААР ШАГНАЛАА

2023-11-03 363
Ардын Хатанбаатар Магсаржавын намтар, алдар гавьяаг олон нийтэд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлэн Архангай аймгийн Тариат сумын харъяат Шинжлэх ухааны академийн түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор профессор, судлаач Галиндэвийн Мягмарсамбууг аймгийн Дээд шагнал “Ардын Хатанбаатар Магсаржав”-ын нэрэмжит шагналаар шагналаа.

“САЙН НОЁН ХАН АЙМГИЙН ХАТАНБААТАР ДАРХАН ЗАСГИЙН ХОШУУ: ТҮҮХ СОЁЛЫН АСУУДАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

2023-11-03 318
Ардын Хатанбаатар С.Магсаржавын мэндэлсний 145 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн цаг хугацааны босгон дээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, АЗДТГ, Хутаг-Өндөр сумын ЗДТГ-тай хамтран “МОНГОЛ УЛСЫН ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН, ДОМОГТ ЖАНЖИН АРДЫН ХАТАНБААТАР САНДАГДОРЖИЙН МАГСАРЖАВ” номыг бүтээж нутгийн эрхэм хүнээ алдаршуулж байгааг дуулгахад таатай байна. Уг бүтээлийн зохиогчоор Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Г.Мягмарсамбуу ажиллаж түүхэн сурвалжийг ийнхүү ном болгон бүтээлээ. Өнөөдрийн хувьд Булган аймгийн Улсын тэргүүний Хутаг-Өндөр сумын 100 жилийн ойг тохиолдуулан тус суманд дээрх эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж урилгаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Эрдэнэбат, Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар мэндчилгээ дэвшүүллээ. Эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ц.Цэрэндорж тэргүүтэй ШУА-ийн түүх, угсаатны зүйн хүрээлэн, МУИС-ын 10 гаруй эрдэмтэн, доктор, проффесорууд илтгэл тавьж байна. Аймаг орон нутгаасаа төрөн гарсан эх оронч баатруудынхаа алдар гавьяаг мөнхжүүлэх, тэдний баатарлаг дайчин уламжлалыг судлан сурталчилж, ард иргэдээ эх оронч, үндэсний үзлээр хүмүүжүүлэх нь бидний нэн тэргүүний ажил мөн билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11180
8660 / 77%
1135 / 10%
391 / 3%
994 / 9%