Хутаг-Өндөр сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн ээлжит XV хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж доорхи асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Үүнд
1. Сумын ИТХ-ын 2023 оны ажлын тайланг хэлэлцэж "Хангалттай" гэж үнэлэн, 2024 оны ажлын төлөвлөгөөг баталлаа.
2. Сумын Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх "Нэгдмэл Хутаг-Өндөр" үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийг хэлэлцээд 88,6 хувийн биелэлттэй тул "Тодорхой үр дүнд" хүрсэн гэж үнэлэв.
3. 2023 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн "Хангалттай" гэж үнэлэн, 2024 оны төсвийг хэлэлцэн баталлаа.
4. Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцээд "Хангалттай" гэж үнэлэв. Мөн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
5. Сумын ойн сангаас 2024 онд бэлтгэх модны хуваарийг хэлэлцэн баталлаа.
6. "Илчит Хутаг" ОНӨХХК -ийн 2023 оны ажлын тайлан, 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсвийг батлах тухай хэлэлцээд ОНӨХХК-ны 2023 оны ажлыг "Хангалттай" гэж үнэлэн, 2024 оны төсвийг 2024 оны ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
7. Булган аймгийн ИТХ-ын 2021 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан "Чинээлэг малчин" хөтөлбөрийг хэрэгжүүлэх сумын ИТХ-ын 2021 оны 41-дүгээр тогтоолоор батлагдсан "Чинээлэг малчин" хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцээд " Тодорхой үр дүнд хүрсэн" гэж үнэлэв.
8. Хутаг-Өндөр сумын бэлгэ тэмдэг, түүнийг бүтээх хэрэглэх журмыг хэлэлцэн баталлаа.
9."Эрх олгох тухай" тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
10. "Хүндэт тэмдэг"-ийн эх загварыг хэлэлцэн баталлаа.