2025 оны 11 дүгээр сарын 04-ны 10 цагт сумын ИТХ-ын даргын өрөөнд хуралдав. Хуралд ИТХ-ын дарга Б.Баасанцэрэн, ажлын албаны мэргэжилтэн Л.Буяннэмэх, зөвлөлийн гишүүн ИТХ-ын төлөөлөгч Л.Булгамаа, Н.Бат-Эрдэнэ, Н.Алтанцэцэг, зөвлөлийн гишүүн ИТХ-ын төлөөлөгч, сумын Засаг дарга Ж.Ууганбаяр нар оролцов. Зөвлөлийн хурлын ирц 100 хувьтай байв. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
1. ИТХ-ын Төлөөлөгчдийн Ес дэх удаагийн сонгуулийн ээлжит 9 дүгээр хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудал, илтгэгчийг батлав.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
1. Сум дундын ойн ангийн 2025 оны эхний 9 сарын ажлын тайлан-Илтгэгч нь Сум дундын ойн ангийн дарга Э.Мөнх-Эрдэнэ
2. Сум дундын Цагдаагийн тасгийн 2025 оны эхний 9 сарын ажлын тайлан-Илтгэгч нь Сум дундын цагдаагийн тасгийн дарга Д.Бямбадорж
3. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XI хуралдаанаар баталсан “Амьд хөгжим”хөтөлбөрийг 2025-2028 онд хэрэгжүүлэх сумын төлөвлөгөөг батлах тухай-Илтгэгч нь Соёлын төвийн дарга Ц.Чулуунбат
4. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XI хуралдаанаар баталсан “Амжилтын гараа” хөтөлбөрийг 2025-2028 онд хэрэгжүүлэх сумын төлөвлөгөөг батлах тухай-Илтгэгч нь ЕБС-ийн Багийн бүлгийн сургалтын мөнежер М.Мөнхцэцэг
5. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XI хуралдаанаар баталсан “Код бичих хөтөлбөр” хөтөлбөрийг 2025-2028 онд хэрэгжүүлэх сумын төлөвлөгөөг батлах тухай-Илтгэгч нь ЕБС-ийн Насан туршийн боловсролын багш Б.Бурмаа
6. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XI хуралдаанаар баталсан “Үйлдвэрлэлийн сэргэлт” хөтөлбөрийг 2025-2028 онд хэрэгжүүлэх сумын төлөвлөгөөг батлах тухай- Илтгэгч нь Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхтуяа
7. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XI хуралдаанаар баталсан “Цахим Булган” хөтөлбөрийг 2025-2028 онд хэрэгжүүлэх сумын төлөвлөгөөг батлах тухай-Илтгэгч нь ЗДТГ-ын Мэдээлэл технологийн ажилтан Б.Золжаргал
8. Хамтарсан багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай-Илтгэгч нь Нийгмийн ажилтан Х.Шинэцэцэг
9. Илчит-Хутаг ОНӨХК-ны хөндлөнгийн аудит хийсэн дүгнэлтыг танилцуулж, хэлэлцэх-Илтгэгч нь ИТХ-ын дарга Б.Баасанцэрэн гэсэн дээрх 9 асуудлыг хэлэлцэхээр батлав.
