Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

Сумын ИТХ-ын зөвлөлийн хурал хуралдав.

2025-12-08

2025 оны 12 дүгээр сарын 08-ны 10 цагт сумын ИТХ-ын даргын өрөөнд хуралдав. Хуралд ИТХ-ын дарга Б.Баасанцэрэн, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Отгонсайхан, ажлын албаны мэргэжилтэн Л.Буяннэмэх, зөвлөлийн гишүүн ИТХ-ын төлөөлөгч Л.Булгамаа, Н.Бат-Эрдэнэ нар оролцов. Зөвлөлийн хурлын ирц 60 хувьтай байв. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд: 

1. ИТХ-ын Төлөөлөгчдийн Ес дэх удаагийн сонгуулийн ээлжит  XI  хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудал, илтгэгчийг батлав. ИТХ-ын Төлөөлөгчдийн Ес дэх удаагийн ээлжит XI хуралдааныг 2025 оны 12 сарын 18,19-ны өдрүүдэд 09 цагт сумын Соёлын төвд хуралдахаар тов тогтов. 

                                      Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

1. Сумын ИТХ-ын 2025 оны тайлан, 2026 оны төлөвлөгөө батлах тухай-Илтгэгч нь ИТХ-ын дарга Б.Баасанцэрэн

2. Сумын Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтийн тухай хэлэлцэж үнэлэх тухай-Илтгэгч нь Сумын Засаг дарга Ж.Ууганбаяр

3. Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөний биелэлт, 2026 оны төлөвлөгөө батлах тухай

         4. Сумын ойн сангаас 2025 онд бэлтгэсэн модны хуваарийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, 2026 онд бэлтгэх модны хуваарь батлах тухай-Илтгэгч нь Сум дундын ой ангийн дарга Э.Мөнх-Эрдэнэ

 

5. Сумын 2025 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсөв батлах тухай-Илтгэгч нь Санхүү албаны дарга Э.Батжаргал

6. "Ханхар хайрхан" ХХК-ны менежментийн төлөвлөгөөг хариуцагчаар томилох тухай-Илтгэгч нь сумын Засаг дарга Ж.Ууганбаяр гэсэн 6 асуудал хэлэлцэхээр батлав. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10049
8356 / 83%
1049 / 10%
307 / 3%
337 / 3%