2023-10-16
358
Хутаг-Өндөр сумын ИТХ-ын Зөвлөлийн хурал 2023.10.16-ны өдөр ирвэл зохих 7 төлөөлөгчөөс 6 төлөөлөгч ирж 85 хувийн ирцтэй хуралдаж доорх асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
1. Орон нутгийн өмчийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, үр ашгийн тайлан, нэгдсэн тооллогын дүнг хэлэлцэж, дүгнэлт чиглэл өгөх.
2. Хүүхэд хамгаалалын хамтарсан багийн ажлын төлөвлөлт, хэрэгжилт болон хүүхдүүдийн дунд соён гэгээрүүлэх, нөлөөллийн ажил хэрхэн хийгдэж буй талаархи сонсголыг сонсож дүгнэн чиглэл өгөх
3. Соёлын төвийн үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлын тухай
4. "Бэлчээрийн менежмент" хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай
5. "Газар тариалангийн тогтвортой хөгжил" хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай
6. ЕБС-ийн "Шинэ ирээдүй" хөтөлбөрийн хэрэгжилтээс холбогдох заалтуудын хэрэгжилтийн тухай хэлэлцэж дүгнэлт чиглэл өгч ажиллалаа.