Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2025-04-07

2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ИТХ-ын зөвлөл ирвэл зохих 5 төлөөлөгчөөс 4 төлөөлөгч хүрэлцэн ирж 80 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

1. Хутаг-Өндөр сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн Ес дэх удаагийн сонгуулийн ээлжит бус Тавдугаар  хуралдааны товыг тогтоож, хэлэлцэх асуудал, илтгэгчийг хэлэлцэн баталлаа.

2. Хоршоо хөгжүүлэх сангаас олгогдсон зээлийн хэрэгжилтэнд хийгдсэн хяналт шалгалтын талаархи тайлан, дүгнэлтийг Төсөв санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн хорооны дарга Б.Баасанцэрэн танилцуулж цаашид авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар чиглэл өгөх тухай хэлэлцлээ. 

3. Сумын ойн сангаас 2024 онд мод бэлтгэсэн болон 2025 онд мод бэлтгэж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайлан, дүгнэлтийг Ногоон хөгжил, байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн асуудал эрхэлсэн хорооны дарга Р.Хатанбаатар танилцуулж цаашид авч хэрэгжүүлэх ажил,арга хэмжээний талаар чиглэл өгөх тухай хэлэлцлээ.   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%