Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

ХУТАГ-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АРАВДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2025-12-03

ИТХ-ын Аравдугаар хуралдаан 2025.12.03-ны өдрийн 09 цаг 45 минутад хуралдаж эхэллээ. Хуралд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс ирсэн 16, чөлөөтэй 3, ирээгүй 2 Төлөөлөгч , хуралдааны ирц 76,1 хувь байна. Хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:

1. Булган аймгийн ИТХ-ын 2025 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн XI/75 дугаар тогтоолоор баталсан “Амьд хөгжим” хөтөлбөрийг хэрэгжүүлэх сумын төлөвлөгөө батлах тухай-Илтгэгч нь Соёлын төвийн эрхлэгч Ц.Чулуунбат

2. Булган аймгийн ИТХ-ын 2025 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн XI/78 дугаар тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн сэргэлт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх сумын төлөвлөгөө батлах тухай-Илтгэгч нь Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхтуяа

3. Булган аймгийн ИТХ-ын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн XI/82 дугаар тогтоолоор баталсан “Цахим Булган” хөтөлбөрийг хэрэгжүүлэх сумын төлөвлөгөө батлах тухай-Илтгэгч нь ЗДТГ-ын Мэдээлэл технологийн ажилтан Б.Золжаргал

4. Хамтарсан багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж батлах тухай-Илтгэгч нь Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Х.Шинэцэцэг

5. Илчит Хутаг ОНӨХК-ний хөндлөнгийн аудит хийсэн дүгнэлтийг танилцуулж хэлэлцэх тухай-Илтгэгч нь ИТХ-ын дарга Б.Баасанцэрэн гэсэн дээрх асуудлуудыг хэлэлцэж байна. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10049
8356 / 83%
1049 / 10%
307 / 3%
337 / 3%