Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

"ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦСАН, ХУТАГ-ӨНДӨР СУМЫН СУМ-САА-Н ДАРГА ГЭЛЭГ-ОЧИРЫН ДИНААЖАВЫГ ЭРГЭН ДУРСАХУЙ"

2024-01-13

Гэлэг-Очирын Динаажав нь 1935 онд Булган аймгийн Могод суманд төрж өссөн хүн юм. Тэрээр Хөдөө аж ахуйн техникум, ХАА-н дээд сургуульд мал зүйч мэргэжлээр дээд боловсрол эзэмшжээ. 1978-1990 онд Хутаг-Өндөр суманд намын илгээлтээр СУМ-САА-н даргаар томилогдон ажиллах хугацаандаа "Магсаржав" САА-г үүсгэн бэхжүүлэх үйлсэд гар бие оролцон, эрдэм мэдлэгээ дайчлан ихээхэн үр бүтээлтэй ажилласан юм. Тэр хичээл зүтгэлийн хүчээр 1980 он гэхэд л манай САА улсын хэмжээний томоохон аж ахуй нэгж болж чадсан түүхтэй. Мөн тэрээр Орхон сумын Үржил зохиомол хээлтүүлгийн станцад олон жил үр бүтээлтэй ажиллах хугацаандаа "Хангай" үүлдрийн хонь бий болгох ажилд сэтгэл зүрхээ дайчлан ажиллаж, чухал үүрэг гүйцэтгэсэн гавъяатай нэгэн. Г.Динаажав даргын үед Хутаг-Өндөр сум өндөр хүчин чадлын цахилгаан эрчим хүчний түгээмэл хэрэглээтэй, Сэлэнгэ мөрнийг гаталсан томоохон гүүртэй болж чадсан билээ.   Г.Динаажав МАХН-ын их хурлын төлөөлөгч, БНМАУ-ын их хурлын депутатаар 1971, 1991  онуудад сонгогдон ажиллаж байв. 1992 оны ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцах хувь тохиож, сонгогч түмнээ төлөөлөн шинэ үндсэн хуулийг барилцсан 400 гаруй төлөөлөгчдийн нэг болсон юмаа. 1992 оны 10 дугаар сард шинэ үндсэн хуулийн дагуу орон нутагт төр засгийн шинэ тогтолцоо бий болж сумын ИТХ, түүний тэргүүлэгчид, сумын Засаг дарга, Тамгын газар байгуулагдахад ИТХ-ын орон тооны бус даргаар сонгогдсон. Мөн тэрээр ардчилсан төрд НӨУЁ байгууллагын анхны хурлын даргаар сонгогдож байжээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж, Хөдаөлмөрийн гавъяаны улаан тугын одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ойн медалиудаар тус тус шагнаж байсан юм. Өнөөдөр Хутаг-Өндөр сум дэд бүтэц,мэдээлэл технологи, харилцаа холбоо, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй, болсон нь СУМ-САА-н даргаар ажиллаж байсан, Шинэ үндсэн хуулийг батлалцсан депутат, Булган аймгийн Могод сумын уугуул Г.Динаажав гуайн нөр их хөдөлмөрийн үр нөлөө билээ. Түүний энэ их үйлсийг нутгийн зон олон үеийн үед, цагийн цагт санан дурсаж, хүндэтгэсээр байх болно. 

ХУТАГ-ӨНДӨР СУМ ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%