Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

ХУТАГ-ӨНДӨР СУМЫН ТЭЭЛ 4-Р БИНХ-ЫН ЭНЭ ОНЫ АНХНЫ ХУРАЛДААН 2026.01.15-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-01-16

ХУТАГ-ӨНДӨР СУМЫН ТЭЭЛ 4-Р БИНХ-ЫН ГУРАВДУГААР ХУРАЛДААН 2026.01.15-НЫ ӨДӨР ХУРАЛДЛАА.
Хутаг-Өндөр сумын Тээл 4-р багийн БИНХ-ын 2026 оны 1 дүгээр улирлын Гуравдугаар хуралдаан 2026 оны 01-р сарын 15-ны өдөр багийн хөгжлийн төвд зохион байгуулагдлаа. Хуралд 82 иргэн оролцсон бөгөөд хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн 2025 оны ажлын тайлан.
Илтгэгч нь: ИТХ-ын Төлөөлөгч О.Далайцэрэн, П.Лхагва-Очир
2. Өвөлжөө, хаваржааны газар шинээр авах иргэдийн хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэх тухай.
Илтгэгч нь: БИНХ-ын Хуралдааны дарга Н.Батхаан
3. Бэлчээр ашиглалтын журам, гэрээний төслийг танилцуулж, хэлэлцүүлэх тухай.
Илтгэгч нь: Малчин өрхийн анхдагч холбооны тэргүүн Г.Намнан, холбогдох мэргэжилтэн
Багийн иргэдийн Нийтийн Хуралд сумын ИТХ-ын дарга Б.Баасанцэрэн, Засаг дарга Ж.Ууганбаяр болон ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын холбогдох мэргэжилтэнүүд оролцож цаг үеийн мэдээ болон хууль эрх зүйн мэдээллийг танилцуулж оролцлоо.
ИТХ-ын АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10142
8407 / 83%
1070 / 11%
321 / 3%
344 / 3%