2025 оны 11 дүгээр сарын 24-ны 10 цагт сумын ИТХ-ын даргын өрөөнд хуралдав. Хуралд ИТХ-ын дарга Б.Баасанцэрэн, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Отгонсайхан, ажлын албаны мэргэжилтэн Л.Буяннэмэх, зөвлөлийн гишүүн ИТХ-ын төлөөлөгч Л.Булгамаа, Н.Бат-Эрдэнэ нар оролцов. Зөвлөлийн хурлын ирц 60 хувьтай байв. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
1. ИТХ-ын Төлөөлөгчдийн Ес дэх удаагийн сонгуулийн ээлжит бус 10 дугаар хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудал, илтгэгчийг батлав. ИТХ-ын Төлөөлөгчдийн Ес дэх удаагийн ээлжит бус 10 дугаар хуралдааныг 2025.12.03-ны өдрийн 09 цагт сумын Иргэний танхимд хуралдахаар тов тогтов.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XI хуралдаанаар баталсан “Амьд хөгжим”хөтөлбөрийг 2025-2028 онд хэрэгжүүлэх сумын төлөвлөгөөг батлах тухай-Илтгэгч нь Соёлын төвийн дарга Ц.Чулуунбат
2. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XI хуралдаанаар баталсан “Үйлдвэрлэлийн сэргэлт” хөтөлбөрийг 2025-2028 онд хэрэгжүүлэх сумын төлөвлөгөөг батлах тухай- Илтгэгч нь Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхтуяа
3. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XI хуралдаанаар баталсан “Цахим Булган” хөтөлбөрийг 2025-2028 онд хэрэгжүүлэх сумын төлөвлөгөөг батлах тухай-Илтгэгч нь ЗДТГ-ын Мэдээлэл технологийн ажилтан Б.Золжаргал
4. Хамтарсан багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай-Илтгэгч нь Нийгмийн ажилтан Х.Шинэцэцэг
5. Илчит-Хутаг ОНӨХК-ны хөндлөнгийн аудит хийсэн дүгнэлтыг танилцуулж, хэлэлцэх-Илтгэгч нь ИТХ-ын дарга Б.Баасанцэрэн гэсэн дээрх 5 асуудлыг хэлэлцэхээр батлав.

