Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

ТАЛАРХАЛ

2026-04-14

“Хүслийн цом” тэмцээн нь Монгол Улсад анх удаа ерөнхий боловсролын сургуулийн 9–12 дугаар ангийн сурагчдаас бүрдсэн эрэгтэй багуудын дунд хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдлаа. Улсын хэмжээнд шилдэг багууд өрсөлдсөн энэхүү тэмцээний эхний шатнаас шалгарсан шилдэг 32 баг финалын шатанд хүч сорин өрсөлдсөн юм.

Финалын шатанд Булган аймгаа төлөөлөн оролцсон манай сумын баг тамирчид авьяас чадвар, хичээл зүтгэл, эв нэгдлээрээ онцгойрон, бахархам амжилт үзүүлж 4 дүгээр байрт шалгарлаа. Ийнхүү тэд аймаг, сум, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж, нутгийнхаа бахархал болсон сайхан амжилтыг бүтээлээ.

Энэхүү амжилтыг өндрөөр үнэлэн сумын ИТХ-ын дарга Б.Баасанцэрэн багш, тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, урам зориг хайрлалаа.

 

Ахлах дасгалжуулагч Н.Болормаа болон нийт сурагч тамирчдадаа цаашдын спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10255
8480 / 83%
1089 / 11%
332 / 3%
354 / 3%