Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

ХУТАГ 1-Р БИНХ III ХУРАЛДААН 2026.03.16-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026-03-16

ХУТАГ 1 ДҮГЭЭР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН III ХУРАЛДААН 2026.03.16-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хутаг-Өндөр сумын Хутаг 1-р багийн 2026 оны 1 дүгээр улирлын Гуравдугаар хуралдаан 2026 оны 03-р сарын 16-ны өдөр сумын Соёлын төвд зохион байгуулагдлаа. Хуралд 166 иргэн оролцсон бөгөөд хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. 1 Хутаг 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдаан даргалагчийн 2025 оны ажлын тайлан, мэдээлэл
Илтгэгч нь: Хутаг 1-р багийн Хуралдаан даргалагч Т.Амарбаяр
2. Багийн засаг даргын 2025 оны тайлан мэдээлэл
Илтгэгч нь: Багийн Засаг дарга Н.Галсанцэрэн
3. Сумын Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх "ХУТАГ-ӨНДӨРИЙН СЭРГЭЛТ" үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаархи мэдээлэл
Илтгэгч нь: Засаг дарга орлогч П.Итгэлбаяр
4. Сумын бэлчээр ашиглалтын журмын хэлэлцүүлэг
Илтгэгч нь: Төслийн зохицуулагч Г.Ганцогт
5. Хутаг 1 дүгээр багт хуваарилагдсан уламжлалт болон хэрэглээний модны хуваарийг иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу эрэмбэлэн шийдвэрлэх
Илтгэгч нь: Ойн ангийн дарга Э.Мөнх-Эрдэнэ
6. Өмлөх болон эзэмших зориулалтаар газар хүссэн иргэдийн өргөдлийг хэлэлцэж шийдвэрлэх
Илтгэгч нь: Багийн ЗД Н.Галсанцэрэн
7. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч О.Далайцэрэн, П.Лхагва-Очир нарын 2025 оны тайлан -Илтгэгч нь: Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч О.Далайцэрэн, П.ЛХагва-Очир
8. Форест-Икс ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын нөлөөллийг тэнцвэржүүлэх, ой модоо хамгаалах, нөхөн сэргээх тухай төслийн танилцуулга-Илтгэгч нь Төслийн зохицуулагч Б.Номин
9. Сумын Хутаг 1-р багийн хогийн цэгт хог зөөвөрлөх, тээвэрлэх асуудлын тухай -Илтгэгч нь БИНХ-ын дарга Т.Амарбаяр
Багийн иргэдийн Нийтийн Хуралд сумын Засаг даргын орлогч П.Итгэлбаяр болон ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10255
8480 / 83%
1089 / 11%
332 / 3%
354 / 3%