Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

ХУТАГ-ӨНДӨР СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

2026-03-12

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2026 оны 1 дүгээр хурал 03 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагт сумын Иргэний танхимд хуралдлаа. Хуралд ИТХ-ын дарга Б.Баасанцэрэн, ИТХ-ын Зөвлөлийн гишүүн, сумын Засаг дарга Ж.Ууганбаяр, Зөвлөлийн гишүүн, ИТХ-ын Төлөөлөгч Л.Булгамаа, Н.Бат-Эрдэнэ нар оролцлоо. Зөвлөлийн гишүүн, ИТХ-ын Төлөөлөгч Н.Алтанцэцэг алс яваа учир хуралд оролцсонгүй. Хурлын ирц 80 хувь байв. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан ИТХ-ын хороодын дарга нар болон ИТХ-ын хороодын гишүүн Р.Хатанбаатар, Х.Отгонбаяр, М.Амарбаяр, Г.Намнан, Х.Алтангэрэл нар урилгаар оролцлоо. ИТХ-ын Зөвлөлийн хурлаар доорхи асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
1.Сумын төр, төсвийн байгууллагуудын 2025 оны төсөв, төслийн орлогын биелэлт, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай
Илтгэгч нь: ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн хорооны дарга Б.Баасанцэрэн
2.Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, ЕБС-ийн гал тогооны эрүүл ахуйн стандарт, хүнсний худалдан авалтын тендер шалгаруулалт, хүнсний бүтээгдэхүүний чанар, хадгалалт хамгаалалт, хүүхэд хамгааллын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай
Илтгэгч нь: Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хорооны дарга Г.Намнан
3.Сумын хог хаягдлын төвлөрсөн цэг болон аялал жуулчлалын чиглэлээр үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай
Илтгэгч нь: Ногоон хөгжил, байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн асуудал эрхэлсэн хорооны гишүүн Т.Амарбаяр
4.Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн Ес дэх удаагийн сонгуулийн ээлжит XII хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудал, илтгэгчийг батлах тухай
Илтгэгч нь: ИТХ-ын дарга Б.Баасанцэрэн
ИТХ-ын хороодын хяналт шалгалтын дүнгийн талаар хэлэлцээд хяналт шалгалтанд хамрагдсан байгууллага, албан тушаалтанд хугацаатай зөвлөмж, чиглэл хүргүүлэх, тодорхой албан хаагчдад сургалт зохион байгуулах, зарим асуудлыг ИТХ-ын Төлөөлөгчдийн ээлжит XII хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэв.
ИТХ-ын Төлөөлөгчдийн Ес дэх удаагийн ээлжит XII хуралдааныг 2026 оны 03 сарын 30-ны өдрийн 09 цагт сумын Иргэний танхимд хуралдахаар тов тогтож хуралдаанаар нийт 10 асуудал хэлэлцэхээр баталлаа.
ХУТАГ-ӨНДӨР СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10255
8480 / 83%
1089 / 11%
332 / 3%
354 / 3%