Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

ХЯНАЛТ ШАЛГАЛТ

2026-05-06

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан удирдамжийн дагуу 2025 оны болон 2026 оны эхний улирлын байдлаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэл болон төсвийн зарцуулалтад Төсөв, санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан хорооноос хяналт шалгалт явуулж байна.

-        Шинэ замын гэрэлтүүлгийн ажил 2025 он /Санхүүжилт-35607145 төгрөг/

-        Үйлдвэрлэл, урлалын төвийн байранд өрөө тасалгаа хийх 2025 он /Санхүүжилт-20000000 төгрөг/

-        Багийн хөгжлийн төв 2025 он /Санхүүжилт-116463355 төгрөг/

-        ЕБС-д цахим музей 2025 он /Санхүүжилт-15000000 төгрөг/

-        “Сайн хашаа” төсөл Цагдаа, автозамын пост, эрэн хайх аврах ангийн хашаа 2025 он /Санхүүжилт-7500000 төгрөг/

-        Эрэн хайх аврах ангийн бэлтгэл, жагсаалтын бетон талбай байгуулах 2025 он /Санхүүжилт-20000000 төгрөг/

-        Рентгений өрөөний хананд тугалган хамгаалалт хийх 2025 он /Санхүүжилт-5460000 төгрөг/

-        Автозамын цагдаагийн постны гадна талбай тэгшилгээ 2025 он /Санхүүжилт-6000000 төгрөг/

-        Мал борлуулах цэг барих, тоноглох 2025 он /Санхүүжилт- 8000000 төгрөг/

Дээрх төслүүдийн хэрэгжилт, зардлын баримт бичиг, худалдан авалтын үйл ажиллагаа болон холбогдох стандарт, дүрэм, гэрээний биелэлтийг шалгах ажил үргэлжилж, хяналт шалгалтын үр дүнг ИТХ-ын Зөвлөлийн хуралд санал дүгнэлтээ танилцуулж ажиллана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11134
8636 / 78%
1122 / 10%
387 / 3%
989 / 9%