Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

ХУТАГ-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ XII ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2026-03-30

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит XII хуралдаан 2026.03.30-ны өдрийн 09 цаг 39 минутанд хуралдаж эхлэн нийт 15 цаг 30 минутын хугацаанд үргэлжилж ИТХ-аас баталсан бодлого шийдвэрийн хэрэгжилт, СӨБ-ын үйл ажиллагааны тайлан, цаашид авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, үнэлэлт дүгнэлт өгч, холбогдох удирдлага албан тушаалтанд тогтоолоор үүрэг даалгавар өглөө. Хуралдаанд ирвэл зохих 20 төлөөлөгчөөс ирсэн 14, чөлөөтэй 5, тасалсан 1 төлөөлөгч, хурлын ирц 70 хувь байв. Үүнд:
1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах
2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
3. Сумын ИТХ-ын 2025.07.31-ний өдрийн VII-15 дугаар тогтоолоор баталсан “Англи хэлтэй Хутаг-Өндөр” төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай
4. Хамтарсан багийн 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, 2026 оны зорилттой танилцах тухай
5. Сумын ИТХ-ын 2025 оны 07.31-ний өдрийн VII/04 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүл Хутаг-Өндөр” төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай
6. Сумын ИТХ-ын 2025.07.31-ний өдрийн VII/16 дугаар тогтоолоор баталсан “Амар тайван Булган” төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай
7. Цэцэрлэгийн 2025-2026 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх тухай
8. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжил, байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн асуудал эрхэлсэн хорооны сумын хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр олгогдсон газрын эзэмшил, ашиглалтын байдалд хяналт шалгалт хийсэн тухай
9. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөө батлуулах тухай
10. Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам батлах тухай
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10255
8480 / 83%
1089 / 11%
332 / 3%
354 / 3%