Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

ХАНТАЙ 2 ДУГААР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН IV ХУРАЛДААН 2026.03.17-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-03-17

Хутаг-Өндөр сумын ХАнтай 2-р багийн 2026 оны 1 дүгээр улирлын Дөрөвдүгээр хуралдаан 2026 оны 03-р сарын 17-ны өдөр багийн Соёлын төвд зохион байгуулагдлаа. Хуралд 88 иргэн оролцсон бөгөөд хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

1. Багийн засаг даргын 2025 оны тайлан мэдээлэл-Илтгэгч нь Багийн Засаг дарга Р.Хатанбаатар

2. Сумын Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх Хутаг-Өндөрийн сэргэлт үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай-Илтгэгч нь Хутаг-Өндөр сумын Засаг дарга Ж.Ууганбаяр

3. Газрын хүсэлт хэлэлцэх-Илтгэгч нь Багийн Засаг дарга Р.Хатанбаатар

4. Сум дундын ойн анги модны хуваарь-Илтгэгч нь Ойн ангийн дарга Э.Мөнх-Эрдэнэ

5. Бэлчээр ашиглалтын журам, гэрээний төслийг танилцуулж, хэлэлцүүлэх тухай-Илтгэгч нь Төслийн зохицуулагч Г.Ганцогт

6. Бэлчээр хадлангийн талбайг хамгаалах, зөв зохистой ашиглах, гадны иргэдэд бэлчээрийн талбайг хадуулахгүй байх-Илтгэгч нь БИНХ-ын дарга Х.Баттулга

7.Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч О.Далайцэрэн, П.Лхагва-Очир нарын тайлан мэдээлэл, санал хүсэлт авах-Илтгэгч нь Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч О.Далайцэрэн

8.Иргэдийн оролцооны зөвлөл байгуулах-Илтгэгч нь Хутаг-Өндөр сумын Засаг даргын орлогч П.Итгэлбаяр

 9.Эгийн голын Усан цахилгаан станцын мэдээлэл-Илтгэгч нь Хатан далай ХХК захирал Л.Эрдэнэсайхан, ЭГЦСТӨХКны ажилтан Б.Баасантогтох

Багийн иргэдийн Нийтийн Хуралд сумын ИТХ-ын дарга Б.Баасанцэрэн, Засаг дарга Ж.Ууганбаяр,Засаг даргын орлогч П.Итгэлбаяр болон ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10255
8480 / 83%
1089 / 11%
332 / 3%
354 / 3%