Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

ХУТАГ-ӨНДӨР СУМЫН МӨНГӨН ӨВӨЛ-2026 ЦАСНЫ БАЯР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-02-09

Хутаг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Хутаг-Өндөр сумын Мөнгөн өвөл-2026" цас мөсний баяр өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнээр дамжуулан өвлийн спортыг сурталчлан таниулах, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон, эрүүл идэвхтэй өнгөрүүлэх, хамтын оролцоо, уялдаа, багийн ажиллагааг дэмжихэд оршино. Тэмцээнд нийт 8 багийн 120 гаруй тамирчид оролцож, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдлөө. Тэмцээний нийлбэр дүнгээр:
I байранд ЕБСургуулийн баг хамт олон
II байранд Уньт багийн Асгат түрүү багийн хамт олон
III байранд Гацуурхан цэцэрлэгийн баг хамт олон тус тус шалгарч "Өргөмжлөл" мөнгөн шагналаар шагнуулав. Шагналыг ИТХ-ын дарга Б.Баасанцэрэн, Засаг дарга Ж.Ууганбаяр, Орлогч дарга П.Итгэлбаяр нар гардуулан өглөө.Нийт тэмцээнд идэвхтэй оролцсон баг тамирчдадаа талархал илэрхийлж, ажил хөдөлмөрийн амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10142
8407 / 83%
1070 / 11%
321 / 3%
344 / 3%