Хутаг-Өндөр сумын Хонгор 5-р багийн 2026 оны 1 дүгээр улирлын Гуравдугаар хуралдаан 2026 оны 03-р сарын 23-ны өдөр багийн Соёлын төвд зохион байгуулагдлаа. Хуралд 54 иргэн оролцсон бөгөөд хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. Сумын Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх Хутаг-Өндөрийн сэргэлт үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай-Илтгэгч нь: Засаг дарга Ж.Ууганбаяр
2. Хонгор багийн засаг даргын 2025 оны ажлын тайлан, мэдээлэл-Хонгор багийн засаг дарга Ж.Алтанбагана
3. Эзэмшилээр газар авах тухай иргэдийн саналыг хэлэлцэж шийдвэрлэх-Илтгэгч нь: Багийн Засаг дарга Ж.Алтанбагана
4. Сум дундын ойн анги модны хуваарь-Илтгэгч нь: Сум дундын ойн ангийн дарга Э.Мөнх-Эрдэнэ
5. Бэлчээр ашиглалтын журам, гэрээний төслийг танилцуулж, хэлэлцүүлэх тухай-Илтгэгч нь: Төслийн зохицуулагч Г.Ганцогт
6.Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч О.Далайцэрэн, П.Лхагва-Очир нарын тайлан мэдээлэл, санал хүсэлт авах-Илтгэгч нь: Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч О.Далайцэрэн
Багийн иргэдийн Нийтийн Хуралд сумын ИТХ-ын дарга Б.Баасанцэрэн, Засаг дарга Ж.Ууганбаяр болон ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.








