Булган аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж буй “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээний хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хууль эрх зүйн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран 2026 оны 04-р сарын 27, 29-ны өдрүүдэд дээрх 2 багт нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа.
Тус арга хэмжээний үеэр тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд болох Дархан-Уул хүнсний дэлгүүр, Наяд хүнсний дэлгүүр, Суман хурд хүнсний дэлгүүрүүд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хамт олон, иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл хүргэж, холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулав. Мөн иргэдэд төрийн зарим үйлчилгээг газар дээр нь шуурхай үзүүлж, галт зэвсгийн бүртгэл, холбогдох хяналт шалгалт, зөвлөмжийг өгч ажилласан болно.
Арга хэмжээ нь иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэхэд чиглэсэн үр дүнтэй ажил боллоо.















