Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

СУМЫН ИТХ-ЫН ХҮНИЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРОО ХУРАЛДЛАА

2026-03-24

СУМЫН ИТХ-ЫН ХҮНИЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРОО ХУРАЛДЛАА
Сумын ИТХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хороо хуралдлаа. Хуралд хорооны дарга Г.Намнан гишүүд Ж.Амарсанаа цахимаар М.Гансолонго, Н.Алтанцэцэг нар оролцож хурлын ирц 80 хувьтай байв. Хорооны хурлаар доорх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж байна. Үүнд:

1.Хүүхэд хамгааллын хамтарсан багийн 2025 оны ажлын тайлан, 2026 оны зорилттой танилцах тухай-Илтгэгч нь Засаг дарга Ж.Ууганбаяр

2. Сумын ИТХ-ын 2025.07.31-ны өдрийн VII/15 дугаар тогтоолоор батлагдсан “Англи хэлтэй Хутаг-Өндөр” төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай-Илтгэгч нь Нийгмийн бодлогын мэргэжилтэн Ц.Уранчимэг

3. Сумын ИТХ-ын 2025.07.31-ны өдрийн VII/16 дугаар тогтоолоор батлагдсан “Амар тайван Булган” төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай-Илтгэгч нь Сум дундын цагдаагийн тасгийн дарга Д.Бямбадорж

4. Сумын ИТХ-ын 2025.07.31-ны өдрийн VII/04 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл Хутаг-Өндөр” төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай-Илтгэгч нь Эрүүл мэндийн төвийн дарга Б.Туяацэцэг

5. Цэцэрлэгийн 2025-2026 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх тухай-Илтгэгч нь Цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б. Сувд-Эрдэнэ

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10255
8480 / 83%
1089 / 11%
332 / 3%
354 / 3%