Хутаг-Өндөр сумын хэмжээнд газар тариалан, худалдаа үйлчилгээ эрхлэх болон зуслангийн зориулалтаар олгогдсон газрын эзэмшил, ашиглалтын байдалд хяналт, шалгалтыг зохион байгууллаа. Тус хяналт, шалгалтыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжил, байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн асуудал эрхэлсэн хороо, сумын газрын даамал болон холбогдох мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэсэн бөгөөд газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгжүүдийн газрын зориулалтын дагуу ашиглалт, газрын төлөв байдал, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж ажиллалаа.
Цаашид газрын нэгдсэн хяналтыг тогтмол хэрэгжүүлж, газрын үр ашигтай, зориулалтын дагуу ашиглалтыг хангах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч ажиллах болно.






