Сумын хэмжээнд авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор замын тэмдэг, тэмдэглэгээ байршуулах ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэлээ.
Тодруулбал, сумын төвийн төв зам дагуу явган хүний гарц, хориглох тэмдэг, зогсоолын тэмдэг зэрэг нийт 12 ширхэг замын тэмдэг, тэмдэглэгээг Сумын ГХУСАЗСЗ-өөс 2.500.000 төгрөгийн санхүүжилтээр шинээр байршууллаа.
Мөн А-0902 олон улсын чанартай авто зам дагуу “Хурд хэмжиж байна” анхааруулах макет 3 ширхгийг дараах байршлуудад суурилуулав. Үүнд:
📍 Уньт 3-р баг – Шар хүнгүй
📍 Бүрдэн
📍 Хутаг 1-р баг – Бургилын ам
Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулийн арын төв зам дээр “Зогс бяцхан зорчигч” анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг байршуулж, хүүхэд багачуудын аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллалаа.
Энэхүү ажлыг Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулан хийж гүйцэтгэлээ.
🚦 Иргэн бүр замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна.








