Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ – 2026

2026-05-22

Хүүхэд багачуудыг замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулах, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, зөв дадал хэвшил олгох зорилготой “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ – 2026” тэмцээн Тэшиг суманд амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд Баян-Агт, Тэшиг, Хутаг-Өндөр сумын Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, эцэг, эхчүүд, хүүхдүүд оролцсон болно.
🏆 Тус тэмцээнд Гацуурхан цэцэрлэгийн "ШОНХОР" баг амжилттай оролцож
✨ ДЭД БАЙР ✨-т шалгарлаа.
🤝 Тэмцээнийг зохион байгуулахад:
• Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
• Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл
• Сум дундын Цагдаагийн тасаг
. Гацуурхан цэцэрлэг
хамтран ажиллаж, оролцооны 600,000 төгрөг болон ирж, очих шатахууны дэмжлэгийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сангаас зарцуулан дэмжиж ажиллалаа.
👨‍👩‍👧‍👦 Энэхүү тэмцээн нь:
✔️ Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд
✔️ Эцэг эх, асран хамгаалагчдад
замын хөдөлгөөнд зөв, аюулгүй оролцох мэдлэг, дадал олгох,
✔️ Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх
чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
👏 Тэмцээнийг дэмжин хамтран ажилласан байгууллага, хамт олондоо халуун талархал илэрхийлье.
🚦 Хүүхэд бүрийг аюулгүй ирээдүй рүү хамтдаа хөтлөцгөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11134
8636 / 78%
1122 / 10%
387 / 3%
989 / 9%