Хоршоо хөгжүүлэх сангаас 2025 онд олгогдсон төслийн зээлийн хэрэгжилт, үр дүн, зээлийн зориулалтын ашиглалт, эргэн төлөлтийн байдал, ажлын байрны бий болгосон эсэхэд хяналт шалгалт хийж, хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор сумын ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн хорооны дарга Б.Баасанцэрэн, гишүүн П.Итгэлбаяр, Жижиг дунд үйлдвэрлэл, төв суурин, дэд бүтцийн асуудал эрхэлсэн хорооны дарга Н.Бат-Эрдэнэ, гишүүн Д.Атарсүрэн нар холбогдох хоршоодод ажиллалаа.
Тодруулбал, “Хутаг Сэлэнгийн бүтээл” хоршоо, “Их тарвагатайн хишиг” хоршоо, “Намнан хайрханы хишиг” хоршоо, “Хутаг-Өндөр булаг” хоршоодын төслийн хэрэгжилтэд газар дээр нь хяналт шалгалт хийж, нөхцөл байдалтай танилцан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл өгч ажиллав.








