Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын албаны мэргэжилтэн нар нь албан тушаалын тодорхойлолтонд заасан чиг үүрэг болон жилийн гүйцэтгэлийн ажлын төлөвлөгөөнд төлөвлөсөн ажлаа бүрэн хэрэгжүүлж ажиллалаа. Сумын ИТХ нь бусад байгууллагаас 82 албан бичиг ирснийг хүлээн авч, 80 албан бичиг гадагш явуулжээ. Үүнээс 19 хариутай бичгийн хариуг хугацаанд нь холбогдох газруудад хүргүүлсэн. Энэ онд нийт бичгээр 6 санал өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэн хариуг хугацаанд нь хүргүүлж ажилласан. Бичгээр ирүүлсэн СӨГ-ын утга нь Ажлын байрны тухай, болон байгууллага, ажиллагсдын үйл ажиллагаатай холбоотой гомдол, газар хүссэн тухай утга бүхий өргөдөл ирсэн байна. Иргэнээс ирсэн гомдлын хүрээнд тухайн газарт нь 2 удаа ИТХ-ын дарга болон бусад алба хаагчтай ажиллаж холбогдох мэргэжилтэнгүүдтэй уулзаж тодруулан гомдлын хугацааг сунган шийдвэрлэж ажиллан хариуг хүргүүлсэн болно.
