Улс тунхагласны баярын өдөр, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн 60 жилийн ойн хүрээнд Булган аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх түүгээр дамжуулан эцэг эхчүүдэд хуулийн талаарх ойлголт мэдлэгийг өгөх, олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Хутаг-Өндөр сумын ерөнхий боловролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд "БИД ИРЭЭДҮЙН ХУУЛЬЧИД" дэмжээ тэмцээнийг амжилттай зохион байгуулалаа. Энэхүү тэмцээнд 5 багийн 35 сурагч оролцсоноос:
1. Т.Солонго ахлагчтай 11а ангийн "ХАСЫН УНАГА" баг 1-р байр
2. Т.Номинзаяа ахлагчтай 10а ангийн "LEGAL MIND" баг 2-р байр
3.М О.Анужин ахлагчтай 10б ангийн "ХУУЛЬЧИД" баг 3-р байр
4. М.Маралгоо ахлагчтай 10а ангийн "TRUE VOICE" баг 4-р байр
5. Б.Элбэгзаяа ахлагчтай 11б ангийн "11Б" баг 5-р байр тус тус байр эзэлсэн байна. Тэмцээнд идэвх санаачлага гарган оролцсон нийт сурагч, багш нартаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсэе.















