Монгол улсын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг сурталчилах, хэрэгжилтийг хангуулах, залилах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сурталчилах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хантай багт 2025.11.05-ны өдөр ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн даргаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллав. Багийн сургууль, цэцэрлэг, хот айл, гэмт хэрэг, зөрчилд холбогддог, холбогдож болзошгүй зорилтод бүлгийн айл өрхүүдээр орж хууль сурталчилах, соён гэгээрүүлэх, дээрх хуулиудын талаар тараах материал гарын авлага тарааж, уулзаж санал хүсэлтийг сонсох арга хэмжээ зохион байгуулалаа.




